Нууцлалын журам
Бид энэ вэбсайтыг таны төхөөрөмж дээр зөв харуулахын тулд таны вэб хөтчийн дэлгэрэнгүй мэдээллийг ашиглана. Та бидэнд күүки ашиглахыг зөвшөөрсөн тохиолдолд л бид таны төхөөрөмжид жижиг өгөгдлийн файлууд байрлуулж, тэдгээр нь бидэнд таны байршил, үйлдэл, сонголтыг сануулж, таны сэтгэгдлийг нэмэгдүүлэх боломж өгнө. Дээрх зориулалтаас бусад тохиолдолд хуулиар өөрөөр шаардаагүй бол бид таны өгөгдлийг гуравдагч этгээдтэй хуваалцахгүй.
Bio‑Oil® / Bi-Oil® / Bioil®
Bio‑Oil компани нь өндөр түвшний чанартай тосыг ашиглаж, арьс арчилгааны тусгай бүтээгдэхүүнийг судалж, хөгжүүлдэг. Тус брэнд нь Австри, Чех, Франц, Герман, Словак, Швейцар улсад Bi-Oil®, Япон улсад Bioil® нэртэй гардаг ба бусад бүх улс орны зах зээлд Bio‑Oil® нэрээр нийлүүлэгддэг.
Танилцуулга
Bio‑Oil компани нь анх 1987 онд тос ашиглан сорви болон язралтыг бүдгэрүүлэх зорилгоор зах зээлд нэвтэрсэн юм. Тухайн үед дэлгүүрийн тавиур дээрх ихэнх бүтээгдэхүүнүүд энгийн тос эсвэл сүүн шингэн байсан учраас тус бүтээгдэхүүнд үл итгэх, эргэлзэх хандлага их байжээ. Өнөөдөр тус бүтээгдэхүүн нь сорви болон язралтыг бүдгэрүүлэх дэлхийн тэргүүлэгч бүтээгдэхүүн болсон билээ. 2010 онд Bio‑Oil компани арьсны өөр бусад асуудлуудыг тосоор анагаах зорилготой судалгааны төрөлжсөн лаборатори байгуулсан. 2018 онд хуурай арьсанд зориулсан тосоор хийсэн гелийг шинээр бүтээн гаргаж, 2020 онд сорви болон язралтыг арилгах 100% байгалийн гаралтай тосыг эхлүүлэн гаргасан. 2021 онд тослог ихтэй биеийн сүүн шингэнийг зах зээлд нийлүүлсэн. Bio‑Oil компани нь зөвхөн судалгаанд анхаарлаа төвлөрүүлж, дэлхийн арьс арчилгааны бүтээгдэхүүнээр тэргүүлэгч компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах ба түгээх лицензийг олгодог. Bio‑Oil компанийн бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг оршин суух газрынхаа эмийн сангаас авна уу.
Сорви болон язралт
Тос нь арьс сэргээх онцгой чадвартай. Тосны энэхүү чадвар нь тодорхой биш бөгөөд голдуу ардын яриагаар ам дамжсаар өдий хүрчээ. Bio‑Oil® Skincare Oil бол эмнэлзүйн туршилт хийлгэж, сорви болон язралтыг бүдгэрүүлэх боломжтой болохыг нотолсон анхны тос юм. Эдгээр туршилт амжилттай болсноор дэлхий даяар эмч ба эм зүйчид тус бүтээгдэхүүнийг хүмүүст санал болгож эхэлжээ. Өдгөө Bio‑Oil® Skincare Oil арьс арчилгааны 400 гаруй шагнал хүртсэн, сорви, язралтыг бүдгэрүүлэх дэлхийн тэргүүлэгч бүтээгдэхүүн болно. Бүтээгдэхүүний мэдээлэл
Хуурай арьс
Хуурай арьсанд хамгийн сайн тохиромжтой шийдэл бол арьсны чийгшлийн гадагшлахыг зогсоох битүүмжлэлийн давхарга үүсгэх юм. Үүний тулд хуурай арьсанд зориулсан уламжлалт бүтээгдэхүүнүүд (тос, сүүн шингэн, өтгөн тос) дунджаар 20% орчим тос, лав эсвэл өтгөн тос агуулдаг. Bio‑Oil® Dry Skin Gel 84% агуулдагаараа бусдаас онцлог юм. 2018 онд Bio‑Oil® Dry Skin Gel дэлхийн зах зээлд орж эхлэв. Бүтээгдэхүүний мэдээлэл
Сорви болон язралт (байгалийн гаралтай жор)
Байгалийн гаралтай бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнээр Bio‑Oil компани зөвхөн байгалийн тос хэрэглэж, сорви ба язралтыг бүдгэрүүлэх бүтээгдэхүүнийг боловсруулан гаргасан юм. Тус бүтээгдэхүүн нь Bio‑Oil компанийн сорви ба язралтыг бүдгэрүүлэх анхны бүтээгдэхүүнтэй адил үр дүнтэй болохыг эмнэлзүйн туршилтаар нотолж, салбартаа тэргүүлэх бүтээгдэхүүнтэй ижил үйлчилгээтэй болохыг нотолсон анхны байгалийн гаралтай бүтээгдэхүүн болсон. Bio‑Oil® Skincare Oil (Natural) нь 2020 онд дэлхийн зах зээлд орсон. Бүтээгдэхүүний мэдээлэл
Биеийн арьс чийгшүүлэгч
Хамгийн зохистой биеийн арьс чийгшүүлэгч нь агшин зуур арьсанд шингээд тослог бүрхүүл үлдээх ёсгүй. Ингэснээр бүрхүүл давхарга тэр даруй үүсэх боломж гардаг. Арьсны чийгшлийг хадгалангаа тосон давхаргыг арьсанд үүсгэх шаардлага үүсдэг ба энэ нь технологийн хувьд маш хэцүү үйлдэл. Bio‑Oil® Body Lotion нь Bio‑Oil -ийн “сэгсрээд хэрэглэ” нэртэй анхдагч технологиор боловсруулагдсан бөгөөд энэ нь уг тосыг тослог ихтэй бөгөөд маш хөнгөн болгодог. 2021 онд Bio‑Oil® Body Lotion дэлхийн зах зээлд гарж эхлэсэн. Бүтээгдэхүүний мэдээлэл