БРЭНДИЙН НЭР
Bio‑Oil®
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР, ХЭМЖЭЭ
Body Lotion 175 мл
Body Lotion 250 мл
ҮЗҮҮЛЭЛТ
Арьсны чийгшлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.
ТАНИЛЦУУЛГА
Цагаан шингэн.
НАЙРЛАГА
42% битүүмжлэгч, 14% чийгшүүлэгч найрлагатай лосьон.
НАЙРЛАГА
Aqua, Dimethicone, Isopropyl Palmitate, Ethylhexyl Cocoate, Isododecane, Isopropyl Myristate, Urea, Polyglyceryl-2 Dipolyhydroxystearate, Glycerin, Pentylene Glycol, Dicaprylyl Carbonate, Polyglyceryl-3 Diisostearate, Sodium Lactate, Dipentaerythrityl Hexacaprylate / Hexacaprate, Gluconolactone, Rosa Canina Fruit Oil, Simmondsia Chinensis Seed Oil, Calendula Officinalis Extract, Butyrospermum Parkii Oil, Helianthus Annuus Seed Oil, Glycine Soja Oil, Isostearyl Isostearate, Bisabolol, Octyldodecyl PCA, Retinyl Palmitate, Tocopheryl Acetate, Linoleic Acid, Linolenic Acid, Tocopherol, Sodium PCA, Sodium Hyaluronate, Lactic Acid, Stearalkonium Hectorite, Propylene Carbonate.
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ
Bio‑Oil® Body Lotion нь мэргэжлийн хор судлаачийн аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдсан бөгөөд насанд хүрэгчид, тэр дундаа жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, 3-аас дээш насны хүүхдэд хэрэглэхэд аюулгүй гэж ангилагдсан болно.
ХУУРАЙ АРЬСНЫ ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ
Туршилтын төв Complife Italia S.r.l, Italy. Зорилго Bio‑Oil® Body Lotion нь арьсны чийгшлийг сайжруулахад хэр үр дүнтэй болохыг шалгах эмнэлзүйн үнэлгээ. Дээж Оролцогчид: Фицпатрикийн II-V төрлийн арьстай 30 эрүүл эмэгтэй оролцогчид, эмнэлзүйн хувьд хөлийн гадна талын доод хэсгийн хуурай / маш хуурай арьстай. Туршилт хийсэн хэсэг: туршилтын бүтээгдэхүүнийг бүх оролцогчдын гадна, доод хөлөнд туршиж үзсэн. Оролцогчдын нас: 25–65. Арга зүй Хэсэгчилсэн, үнэлэгчээс нууцлаг, дурын ба хяналттай эмнэлзүйн-нэмэлт судалгаа. Оролцогчид 7 хоногийн турш арьсыг зориуд хуурайшуулахын тулд хөлөө савангаар угаасан. Суурь эмнэлзүйн болон нэмэлт үнэлгээнүүдийг хийсэн. Bio‑Oil® Body Lotion-ийг доод хажуугийн хөлөнд 28 хоногийн турш өдөрт 2 удаа түрхсэн бөгөөд эсрэг талын хөлөнд түрхээгүй. Эмнэлзүйн үнэлгээ, нэмэлт үнэлгээнүүдийг 1, 3, 6, 8, 10, 14, 21, 28-ны өдрүүдэд хийсэн. Хяналтын түрхээгүй хэсгүүдэд мөн дээрх өдрүүдэд үнэлгээ хийсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг хуурайшилтаар (0-5 хүртэлх зэрэглэлээр) эмнэлзүйн бэлтгэлтэй үнэлэгчээр үзүүлж ангилсан. Арьсны чийгшлийн тоон хэмжилтийг Корнеометрээр хийсэн. Хамгаалах чадварын үзүүлэлт болох трансэпидермал усны алдагдлын (TEWL) тоон хэмжилтийг Теваметрээр хийсэн. Түүнчлэн 8 ба14 дэх өдрүүдэд өөрийгөө үнэлэх асуулгыг бөглүүлсэн. Үр дүн Түрхээгүй хэсгүүдтэй харьцуулахад Bio‑Oil® Body Lotion-ийг түрхсэн хэсгүүд нь хуурайшилтын эмнэлзүйн зэрэглэл, Tewameter болон Corneometer хэмжилтүүдээс авч үзэхэд 1 дэх өдрөөс эхлээд удаа дараа статистикийн хувьд мэдэгдэхүйц сайжирсан. Хуурайшилтыг эмнэлзүйн ангиллын хувьд 14 дэх өдрөөс эхлэн оролцогчдын 96.7% -д статистикийн хувьд мэдэгдэхүйц сайжирсан нь 1 дэх өдрийн сайжруулалтаас бараг хоёр дахин их байна. 28 хоног хэрэглэсний дараа оролцогчдын 100% нь арьсны чийгшил мэдэгдэхүйц нэмэгдэж, 1 дэх өдрийнхтэй харьцуулахад бараг 4 дахин сайжирсан байна. Үүнтэй адил, 28 хоног хэрэглэсний дараа оролцогчдын 100% нь TEWL мэдэгдэхүйц буурч, сайжруулалтын хэмжээ 1 дэх өдрийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Эдгээр дүгнэлтийг өөрийн үнэлгээний асуулгын үр дүн улам баталж байгаа юм.
ХУУРАЙ АРЬС ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШИЛТ
Туршилтын төв Ayton Global Research, United Kingdom. Зорилго Bio‑Oil® Body Lotion-ийн биеийн чийгшүүлэгчийн гүйцэтгэлийг үнэлэх. Дээж Оролцогчид: Эрүүл мэнд сайтай 119 эмэгтэй оролцогчид. Оролцогчдын нас: 25–65. Арга зүй 2 долоо хоног, нэг удаа давтах, гэртээ гүйцэтгэх туршилт. Оролцогчдод бүтээгдэхүүнийг өдөрт 2 удаа өглөө, орой түрхэхийг зааварласан. Арьсанд бүрэн шингэтэл нь иллэг хийнэ. Гурван богино асуулга бөглөсөн: эхнийх нь анх хэрэглэсний дараа, хоёр дахь нь 12 цагийн дараа, гурав дахь нь бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн дараа. Үр дүн Хэрэглээ: Оролцогчдын 95% нь "бүтээгдэхүүн нь өмнө нь хэрэглэж байсан чийгшүүлэгч тосноос илүү хөнгөн" гэдэгтэй санал нийлсэн. Оролцогчдын 93% нь "бүтээгдэхүүн нь өмнө нь хэрэглэж байсан чийгшүүлэгч тосноос илүү амархан тархдаг" гэдэгтэй санал нийлсэн. Шингэц: Оролцогчдын 82% нь "бүтээгдэхүүн нь өмнө нь хэрэглэж байсан чийгшүүлэгч тосноос илүү амархан шингэдэг" гэдэгтэй санал нийлсэн. Оролцогчдын 75% нь "бүтээгдэхүүн нь өмнө нь хэрэглэж байсан чийгшүүлэгчээс илүү хурдан шингэдэг" гэдэгтэй санал нийлсэн. Оролцогчдын 74% нь "бүтээгдэхүүнийг түрхсэний дараа тослог үлдэгдэл үлдээдэггүй" гэдэгтэй санал нийлсэн. Оролцогчдын 86% нь "бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа шууд хувцас өмсөх боломжтой" гэдэгтэй санал нийлсэн. Чийгшүүлэх чадвар: Оролцогчдын 93% нь "бүтээгдэхүүн нь арьсанд шууд чийгшсэн мэдрэмж төрүүлдэг" гэдэгтэй санал нэг нийлсэн. Оролцогчдын 92% нь "бүтээгдэхүүнийг түрхсэний дараа арьс толигор, торгомсог болдог" гэдэгтэй санал нийлсэн. Оролцогчдын 90% нь "арьс нь бүтэн өдрийн турш чийгшсэн" гэсэн, 91% нь "арьс нь бүтэн өдрийн турш толигор, торгомсог байсан" гэж хэлсэн. Оролцогчдын 92% нь "арьс нь 2 долоо хоногийн эхэн үеийнхээс илүү сайхан харагдаж байна" гэж хэлсэн. Ерөнхий: Оролцогчдын 73% нь "бүтээгдэхүүн нь өмнө нь хэрэглэж байсан чийгшүүлэгч тосноос илүү сайн" гэдэгтэй санал нийлсэн.
ЭМЗЭГ АРЬСНЫ ТУРШИЛТ
Туршилтын төв Complife Italia S.r.l, Italy. Зорилго Bio‑Oil® Body Lotion-ын арьсны цочрол үүсгэх чадварыг үнэлэх. Дээж Оролцогчид: 25 оролцогч; 3 эрэгтэй, 22 эмэгтэй, бүгд сүүн хүчлийн туршилтаар эмзэг арьстай гэж дүгнэгдсэн. Оролцогчдын нас: 18-70. Арга зүй Хяналттай судалгаа. Хоёр хэсгийг үнэлсэн: сөрөг хяналт хийсэн хэсэг (эрдэсгүйжүүлсэн ус) болон Bio‑Oil® Body Lotion-ыг түрхсэн хэсэг. Туршилтын бүтээгдэхүүнийг 48 цагийн турш Finn Chamber® буюу наалдамхай тууз ашиглан оролцогчдын нуруунд арьсны гадаргуу дээр түрхсэн. Арьсны сөрөг урвалыг арьсны эмчийн хяналтан дор үнэлж, арьсны анхдагч цочролыг туузыг авсны дараа 15 минут, 1 цаг, 24 цагийн дараа тус тус үнэлсэн. Арьсны сөрөг урвалыг 0-4 хүртэлх оноогоор үнэлсэн (0 нь улайлт, хаван болон бусад төрлийн арьсны цочрол байхгүй, 4 нь ноцтой улайлт, хаван - энэ нь бараан улаан өнгөтэй бөгөөд ба хаван нь түрхсэн хэсгээс илүү тархацтай). Үр дүн Bio‑Oil® Body Lotion-ын арьсны тэсвэрлэх чадварыг "цочроохгүй" гэж үзсэн.
КОМЕДОГЕНИЙН БУС ТУРШИЛТ
Туршилтын төв Complife Italia S.r.l, Italy. Зорилго Bio‑Oil® Body Lotion-ийн комедогенийн чадварыг үнэлэх. Дээж Оролцогчид: 20 оролцогч; батгад өртөмтгий арьстай янз бүрийн үндэс угсааны 14 эмэгтэй, 6 эрэгтэй. Оролцогчдын нас: 18–65. Арга зүй Хяналттай судалгаа. Бүтээгдэхүүнийг шүүлтүүрийн цаасан диск дээр түрхэж оролцогчдын нурууны дээд хэсэгт наасан. Наалтыг 48-72 цагийн турш байлгаж, хуулж, дахин тавьсан. Нийт 12 наалтыг 4 долоо хоногийн турш дараалан тавьсан. Сөрөг хяналт (эрдэсгүйжүүлсэн ус), туршилтын бүтээгдэхүүн (Bio‑Oil® Body Lotion) болон эерэг хяналт (ланолины спирт, комедогенийн шинж чанартай бүтээгдэхүүн) болох гурван хэсгийг харьцуулан үнэлсэн. Арьсны сөрөг урвалыг арьсны эмчийн хяналтан дор эмнэлзүйн хувьд үнэлсэн - ингэхдээ наалт бүрийг авснаас хойш 15 минутын дараа үнэлж, бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө болон дараа комедон байгаа эсэхийг харьцуулсан. Үр дүн Bio‑Oil® Body Lotion нь комедоген бус болохыг тогтоосон. Bio‑Oil® Body Lotion түрхсэн хэсгийг сөрөг хяналтын хэсэгтэй харьцуулахад мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй. Эерэг хяналт нь батга үүсгэсэн.
ВИСКОЗ ЧАНАРЫН СУДАЛГАА
Туршилтын төв Union Swiss, South Africa. Зорилго Bio‑Oil® Body Lotion нь ижил төстэй чийгшүүлэгч бүтээгдэхүүнтэй харьцуулахад динамик вискоз чанар нь хэр их байгааг үнэлэх дотоод судалгаа. Дээж Bio‑Oil® Body Lotion-ийг дэлхийн 10 брэндийн үйлдвэрлэсэн 13 нэр төрлийн чийгшүүлэгч бүтээгдэхүүнтэй харьцуулсан. Арга зүй Динамик вискоз чанарыг Anton Paar RheoLab QC rheometer ашиглан CC 39 ээрэх хурдыг ашиглан уншсан: 20C-д 200 rpm, зүсэлтийн хурд: 155. Үр дүн Bio‑Oil® Body Lotion нь өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдийн дунджаас 7.5 дахин бага динамик вискоз чанартай (94 mPa.s vs. 707 mPa.s тус тус) бөгөөд энэ нь хөнгөн шингэн бөгөөд илүү хурдан шингэдэг болохыг харуулж байна.
ХЭРЭГЛЭЭ
Хэрхэн хэрэглэх Bio‑Oil® Body Lotion-ийг бүрэн шингэтэл биедээ түрхэн тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Bio‑Oil® Body Lotion-ийг өдөрт 2 удаа өглөө, оройд түрхэхийг зөвлөж байна. Bio‑Oil® Body Lotion-ийг ил шарх, гэмтсэн арьсанд түрхэж болохгүй. Тус бүтээгдэхүүн нь зөвхөн гоо сайхны зориулалтаар ашиглахад зориулагдсан болно. Хэрэглэхийн өмнө сэгсэр Bio‑Oil® Body Lotion нь ус, тосыг маш хөнгөн нэгтгэсэн эмульс юм. Тиймээс хөдөлгөөнгүй байршуулсны дараа зарим тос нь бүтээгдэхүүний гадаргуу дээр тогтож, нимгэн давхарга үүсгэдэг. Хэрэглэхийн өмнө бүтээгдэхүүнийг зөөлөн сэгсэрснээр тослог давхарга нь лосьонд буцаж тархдаг. Давхарга үүсэх нь 3 хоногоос 3 долоо хоног хүртэл үргэлжлэх бөгөөд орчны температур, түүнчлэн савыг хэр хүчтэй, хэр олон удаа сэгсэрсэн зэрэг хүчин зүйлээс хамаарна. Бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэж, савыг нь доош нь харуулан байршуулбал давхарга үүсэхгүй. Хэрэв тосны давхарга үүссэн байхад бүтээгдэхүүнийг сэгсрэхгүйгээр ашиглавал савнаас тунгалаг тосны хольц гарч болзошгүй. Гэхдээ энэ нь хэрэглэгчийн аюулгүй байдлын эрсдэлд орохгүй. Хэр удаан ашиглах вэ Bio‑Oil® Body Lotion-ийн эмнэлзүйн туршилтыг дөрвөн долоо хоногийн турш хийсэн бөгөөд энэ нь бүтээгдэхүүний гүйцэтгэлийг цаг хугацааны явцад үнэлэх боломжийг олгодог. Статистикийн дүн шинжилгээ нь 24 цагийн дараа арьсны гадаад байдал мэдэгдэхүйц сайжирч, туршилтын туршид энэ сайжруулалт хадгалагдсаар байгааг харуулж байна. Bio‑Oil® Body Lotion нь арьсыг чийгшүүлж, тэжээл өгөх шинж чанартай тул байнга хэрэглэж болох бөгөөд үүнийг нь өдөр тутмын арьс арчилгаанд ашиглаж болно. Арьс арчилгааны горимтой нийцүүлэн хэрэглэнэ Bio‑Oil® Body Lotion-ыг сайтар шингээхийн тулд шүршүүрт орох, усанд орсны дараа цэвэрлэсэн арьсандаа түрхвэл зохистой. Хэрэв нарнаас хамгаалах тос эсвэл өөр тос түрхэж байгаа бол Bio‑Oil® Body Lotion нь арьсанд бүрэн шингэсний дараа л түрхэнэ үү. Жирэмсэн үед хэрэглэх Bio‑Oil® Body Lotion нь жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй. Витамин А ба жирэмслэлт Ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд витамин А бэлдмэлийг хязгаарлахыг зөвлөдөг тул витамин А агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээг хязгаарлавал зохистой. Арьсанд түрхсэн аливаа бодис нь хор судлалын хязгаараас хэтэрсэн тохиолдолд л хортой байдаг. Арьс нь өөрөө гаднын биетүүдээс хамгаалах хамгаалалт болж өгдөг тул арьсанд түрхсэн витамин А -гийн багахан хэсэг л арьсанд нэвтэрдэг. Европын Комиссын Хэрэглэгчийн Аюулгүй байдлын Шинжлэх Ухааны Хороо (SCCS) нь витамин А ба түүний эфирийг гоо сайхны бүтээгдэхүүнээр ашиглахад үүсэх нөлөөг үнэлжээ. SCCS-ийн үзэж байгаагаар витамин А-г биеийн тосонд ретинолын эквивалентийн 0.05% хүртэлх хэмжээнд хэрэглэх нь аюулгүй юм байна. Bio‑Oil® Body Lotion-д агуулагдах витамин А нь биеийн тосонд хэрэглэх зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс доогуур түвшинд байгаа бөгөөд жирэмслэлтийн үед аюулгүй хэрэглэж болно. Хөхөөр тэжээх үед хэрэглэх Bio‑Oil® Body Lotion нь хөхөөр тэжээх үед биед хэрэглэхэд аюулгүй боловч хөхний толгой дээр түрхэхгүй байхыг зөвлөж байна. Хэдийгээр хортой нөлөө үзүүлэхгүй ч бага насны хүүхдүүд маш мэдрэмтгий байдаг тул Bio‑Oil® Body Lotion-ийг бага хэмжээгээр ч залгиж болохгүй. Нярай хүүхэд болон хүүхдэд хэрэглэх Гурав хүртэлх насны хүүхдэд Bio‑Oil® Body Lotion хэрэглэхэд аюулгүй эсэхийг одоохондоо үнэлээгүй байна. Төрсний дараах эхний хэдэн жилд хүний биед олон өөрчлөлтүүд явагддаг, тэр дундаа дархлааны тогтолцоо бий болдог. Тиймээс тус бүтээгдэхүүнийг зөвхөн гурав ба түүнээс дээш насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөж байна. Нарны хамгаалалт маягаар хэрэглэх Bio‑Oil® Body Lotion-д хийсэн туршилтууд нь тус бүтээгдэхүүн нь нарны түлэгдэлтийг хурцатгадаггүй болохыг харуулж байна. Тиймээс наранд хэрэглэхэд аюулгүй боловч нарны хэт ягаан туяаны хортой нөлөөллөөс хамгаалахгүй тул нарнаас хамгаалах хүчин зүйл бүхий өргөн хүрээний нарнаас хамгаалах тостой хамт хэрэглэх нь чухал (SPF хамгийн багадаа 30). Салст бүрхэвчийн ойролцоо хэрэглэх Bio‑Oil® Body Lotion нь бүх төрлийн хэрэглээнд аюулгүй гэж ангилагдсан боловч салст бүрхэвчид хэрхэн нөлөөлдгийг шалгаагүй бөгөөд тус бүтээгдэхүүнийг ийм зорилгоор ашиглах боломжгүй юм. Цацраг болон хими эмчилгээтэй хамт хэрэглэх Bio‑Oil® Body Lotion нь цацраг шингээх ямар ч найрлага агуулаагүй ч цацраг, хими эмчилгээ хийлгэж буй хүмүүс уг бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авахыг зөвлөж байна. Эмийн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх Bio‑Oil® Body Lotion нь гоо сайхны бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүнийг эмийн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх талаар эмчээсээ зөвлөгөө авах нь зүйтэй. Эмзэг арьсанд хэрэглэх Bio‑Oil® Body Lotion-ийг эмзэг арьсанд хэрэглэж болно. Эмзэг арьстай 18-70 насны 25 хүн дээр хийсэн арьсны цочролын судалгаанд нэг ч оролцогчид найрлагын сөрөг нөлөө үзүүлээгүй. Тослог арьсанд хэрэглэх Bio‑Oil® Body Lotion-ийг тослог арьсанд хэрэглэж болно. Батгад өртөмтгий арьстай 18-65 насны 20 оролцогч дээр хийсэн туршилтаар Bio‑Oil® Body Lotion нь комедоген бус болохыг тогтоожээ. Батгатай арьсанд хэрэглэх Bio‑Oil® Body Lotion-ийг батгатай арьсанд хэрэглэж болно. Батгад өртөмтгий арьстай 18-65 насны 20 оролцогч дээр хийсэн туршилтаар Bio‑Oil® Body Lotion нь комедоген бус болохыг тогтоожээ. Батгатай арьс бүхий хүмүүс Bio‑Oil® Body Lotion-ийг хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
ХУУРАЙ АРЬСНЫ ШИНЖ ТЭМДЭГ, ШАЛТГААН
Шинж тэмдгүүд Хуурай арьсны шинж тэмдгүүд нь цонхигор, тод үрчлээс, үнсэн саарал өнгөтэй бөгөөд хүрэхэд барзгар, ширүүн мэдрэмж төрөх зэрэг болно. Шалтгаанууд Хуурай арьс нь гаднын болон дотоод хүчин зүйлээс шалтгаалдаг. Гаднын хүчин зүйлс: Хуурай уур амьсгал нь чийгийг арьсны дотроос, липидийн давхаргаар дамжуулан гаднах хуурай агаарт гадагшлуулдаг. Агааржуулагч, халаагуур нь чийгийг агаараас сорж, арьсан доторх чийгийг гадагшлуулах хиймэл хуурай уур амьсгалыг бий болгодог. Өдөр бүр гараа угаах, хатуу угаалгын нунтагт хүрэх нь арьсны липидийн давхаргыг хуулж, чийгийг арьснаас гадагшлуулах үүд хаалгыг нээдэг. Дотоод хүчин зүйлс: Нас ахих тусам арьсны липид үүсгэх чадвар буурдаг бөгөөд энэ нь липидийн давхар нимгэрч, чийгийг гадагшлуулах үүд хаалгыг нээдэг. Липидийн давхар дахь керамидын агууламж бага байдаг тул генетикийн хүчин зүйл нь арьсны хуурайшилтыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь арьсны хамгаалалт дахь битүүмжлэх чадварыг бууруулж, чийгийн алдагдлыг хэвийн хэмжээнээс давахад хүргэдэг. Арьсны рН нь хамгаалалтын функцэд нөлөөлдөг. Арьсны рН-ийн өндөр түвшин нь липидийн давхарын эрүүл үйл ажиллагааг алдагдуулдаг.
ҮЙЛДВЭРЛЭЛ
Bio‑Oil® Body Lotion нь гоо сайхны бүтээгдэхүүний ISO 22716:2007 стандартын Сайн Үйлдвэрлэлийн Туршлагын (GMP) шаардлагад нийцдэг. Bio‑Oil® Body Lotion-ийг үйлдвэрлэхэд ашигласан бүх түүхий эдийг Дүн шинжилгээний гэрчилгээ (COA), бүх савлагааны материалыг Нийцлийн гэрчилгээ (COC) дагалддаг. Чанарын хяналтын тестүүдийг давах хүртэл түүхий эд, сав баглаа боодлын материалыг үйлдвэрлэлд гаргадаггүй. Bio‑Oil® Body Lotion-ийн багц болгонд тусгай багцын дугаар хуваарилдаг. Багцаас авсан дээжэд лабораторид гадаад төрх, тунгалаг байдал, үнэр, спектрофотометрээр тодорхойлсон байдал, нягтрал, вискоз чанар, микробиологийн шинжилгээ хийдэг. Дээжийг дөрвөн жилийн турш хадгалдаг. Bio‑Oil® Body Lotion-ийг температур, чийгшлийн хяналттай орчинд хэмжиж савладаг. Тоосны бохирдлоос сэргийлэхийн тулд агаарыг өндөр үр ашигтай тоосонцор (HEPA) шүүлтүүрийн системээр дамжуулдаг. Үйлдвэрлэлийн шугам дээр ажиллаж байгаа ажилчид малгай, нүүрний хаалт, бээлий, тусгай өмсгөл, хамгаалалтын гутал өмсдөг. Дээжийг тодорхой давтамжтайгаар шугамаас авч, чанарын хяналтын хэлтэст үйлдвэрлэлийн дефектээс урьдчилан сэргийлэхийн үүднээс шалгадаг. Багцын дугаарыг лонх, хайрцаг, илгээгч дээр хэвлэдэг бөгөөд үйлдвэрлэсэн багц тус бүрээс дээжийг авч дөрвөн жилийн турш хадгалдаг. Bio‑Oil® Body Lotion-ийг үйлдвэрлэхэд ямар нэгэн хорт утаа, хог хаягдал, бохир ус үүсдэггүй.
ХАДГАЛАХ ЗААВАР
Bio‑Oil® Body Lotion-ийг нарны шууд тусгалаас хол, сэрүүн газар хадгалагдах ёстой.
ДАХИН БОЛОВСРУУЛАХ
Bio‑Oil® Body Lotion-ийг үйлдвэрлэхэд ашигласан бүх сав баглаа боодол (лонх, таг, хайрцаг) нь дахин боловсруулагдах боломжтой.
ОНГОЙЛГОСНЫ ДАРАА АШИГЛАХ ХУГАЦАА (PAO)
Bio‑Oil® Body Lotion нь 12 сарын PAO-тай. Энэ нь бүтээгдэхүүнийг онгойлгосны дараа хэрэглэгчдэд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр ашиглах боломжтой аюулгүй хугацаа юм.
ГЭРЧИЛГЭЭ
Bio‑Oil® Body Lotion нь Халал ба Кошерийн гэрчилгээтэй болно.
СӨРӨГ НӨЛӨӨ
Bio‑Oil® Body Lotion нь хор судлалын аюулгүй байдлын шинж чанартай бөгөөд энэ талаар олон улсын дүрэм журамд нийцсэн боловч бүх гоо сайхны бүтээгдэхүүний нэгэн адил хэрэглэгчид тус бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Хэрэв сөрөг нөлөө илэрвэл бүтээгдэхүүнийг хэрэглэхээ даруй зогсооно уу. Арьсны сөрөг шинж тэмдгүүд нь тууралт, хаван, үрэвсэл зэрэг хэлбэрээр гарч болох бөгөөд эдгээр нь ихэвчлэн бүтээгдэхүүнийг түрхсэн хэсэгт тохиолддог. Эдгээр шинж тэмдгүүдийг загатнах болон бага зэрэг таагүй мэдрэмж дагалдаж болно. Эдгээр шинж тэмдгүүд нь ихэнх тохиолдолд бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоосноос хойш 2-3 хоногийн дотор арилдаг. Арьс буцаад хэвийн байдалдаа орох хүртэл хуурайшилт, сайрталт үргэлжилж болно. Хэрэв та Bio‑Oil® Body Lotion-ийг түрхэхэд ямар нэгэн харшил үүсэх вий гэж санаа зовж байвал урьдаар харшлын тест хийх нь зүйтэй. Ингэхийн тулд гарын шууны хэсэг дээр бага зэрэг Bio‑Oil® Body Lotion түрхэж, 24 цагийн турш ямар нэгэн гаж нөлөө илэрч буй эсэхийг ажиглаж болно. Арьс улайх эсвэл бага зэрэг хавагнах нь харшил үүсч буй шинж тэмдэг байж болзошгүй.
АМЬТАН ДЭЭР ТУРШИЛТ ҮЛ ХИЙСЭН
Bio‑Oil® Body Lotion болон түүний түүхий эдийг гоо сайхны зориулалтаар амьтны туршилт хийх ЕХ-ны дүрэм журмын дагуу үйлдвэрлэдэг. Энэ хүрээнд Bio‑Oil® Body Lotion болон доторх ямар нэгэн орц найрлагыг Bio‑Oil болон түүний түүхий эд нийлүүлэгчид нь амьтан дээр туршиж үзээгүй болно.
ВЕГЕН
Bio‑Oil® Body Lotion нь ямар ч амьтны гаралтай орц найрлагагүй.
САНАМСАРГҮЙ ЗАЛГИХ
Bio‑Oil® Body Lotion нь хоргүй тул санамсаргүй залгисан тохиолдолд дотор муухайрах, суулгахаас гадна өөр сөрөг нөлөө үзүүлэх магадлал тун бага. Гэсэн хэдий ч, ялангуяа нярай хүүхэд санамсаргүйгээр залгисан тохиолдолд эмчээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
ГАДААД БАЙДЛЫН ӨӨРЧЛӨЛТ
Bio‑Oil® Body Lotion нь календулийн ханд, эфирийн тос, витамин А пальмитат агуулдаг бөгөөд эдгээр нь бүгд гэрэлд эмзэг юм. Тиймээс тус бүтээгдэхүүнийг нарны тусгалд байлгах нь яваандаа өнгө нь өөрчлөгдөхөд хүргэдэг. Bio‑Oil® Body Lotion-ийг нарны шууд тусгалд бүү байлгана уу.
СҮҮЛИЙН ШИНЭЧЛЭГДСЭН ОГНОО
2023 оны 8-р сарын 22